М.Тулгатын АН-д УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Пүрэвдорж нар харьяалагдана гэдгээ илэрхийлжээ

М.Тулгатын АН-д УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Пүрэвдорж нар харьяалагдана гэдгээ илэрхийлжээ

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгээгүй тул УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд мөн С.Ганбаатар нар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан. 

Эцэстээ тэд “хэн нэгнийг албан тушаалд хүргэхийн тулд биш нэг намын дарангуйллын эсрэг тэмцэж байна” гэсэн агуулгатай мэдэгдэл хийгээд, суултаа зогсоосон. Харин тэдний ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэж зарим эх сурвалжууд хардаж байв. Учир нь тэдний суултын цаад зорилго нь “Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах” гэсэн хардлагыг илэрхийлж байлаа. 

Харин тэдний дээрх улс төрийн үйл явдалд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болох Д.Бат-Эрдэнэ, Д.Пүрэвдорж оролцоогүй юм. 

Харин өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Ц.Тувааны гаргасан УБЕГ-ын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох” тухай хүсэлтийг хэлэлцэж, түүний хүсэлтийг хангах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Товчхондоо, М.Тулгатын хэрэглэж байгаа АН-ын тамгыг хүчинтэй гэж шийдвэрлэсэн гэж буй юм. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Пүрэвдорж нар М.Тулгатын АН-ын талд байгаагаа илэрхийлжээ.