Хөвсгөл аймагт архидан согтуурч, нэгнээ модоор цохиж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ

Хөвсгөл аймагт архидан согтуурч, нэгнээ модоор цохиж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэрт 32 настай эрэгтэй М гэгчийг 34 настай эрэгтэй Д гэгч нь толгой тус газарт нь шургаа модоор цохиж, амийг нь хөнөөсөн хэрэг өчигдөр шөнийн 00:40 цагт гарсан байна.

Урьдчилсан дүгнэлтээр хамт архидан, согтуурч, маргаан үүсгэсний улмаас нэгнийхээ амийг хөнөөсөн байж болзошгүй байгаа ажээ. Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулах үүндээс тус мэдээллийг нийтлэв.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө