Вагон унасан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Вагон унасан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Төв аймгийн Баян сумын гуравдугаар баг, “Мааньт өртөөний орчимд гурван вагон замаас гарсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр /08.14/ 10.30 цагт иржээ. Төмөр зам дахь цагдаагийн газар энэ дагуу  шалгахад, тус өртөөний 521 дугаар км-ийн гуравдугаар зуутад Улаанбаатар- Чойр чиглэлийн ачааны 2656 дугаар галт тэрэгний араасаа дөрөв дэх вагон замаас гарч, 5-7 дугаар вагон унасан байжээ.  Ослын шалтгаан, нөхцлийг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллага болон Төмөр зам дахь цагдаагийн газар хэргийн газарт ажиллаж байна.

Дашрамд дуулгахад, хамгийн сүүлд ноднин наймдугаар сарын 12-нд Улаанбаатараас Сайншандын чиглэлд явсан суудлын 286 дугаар галт тэрэг Айраг сумын орчимд замын хажуу руу унаж осолдсон. Галт тэргэнд 328 зорчигч байснаас хүний амь нас хохироогүй ч олон хүн бэртсэн юм.