УИХ-ын 108 гишүүн 5 жилийн хугацаатай байх ҮХ-ын асуудлаар МАН-ын бүлгийн гишүүдээс санал хурааж байна

УИХ-ын 108 гишүүн 5 жилийн хугацаатай байх ҮХ-ын асуудлаар МАН-ын бүлгийн гишүүдээс санал хурааж байна

МАН-ын бүлгийн хуралдаан даваа гаригаас эхлэн өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаан мөн 10.00 цагт зарлагджээ. Тус бүлгийн өчигдрийн хуралдааны өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой өөрийн саналыг бүлгийн гишүүдэд танилцуулсан.

Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтийн төсөлд дурьдсан “УИХ-ын 108 гишүүн сонгогдож, бүрэн эрхийн хугацаа нь 5 жил” байх гэсэн заалтыг МАН-ын бүлгийн зарим гишүүд дэмжиж, зарим нь дэмжихгүй байгаа тухай бид өглөө мэдээллэсэн.

Тэгвэл яг одоо тус асуудлаар МАН-ын бүлгийн гишүүдээс “цаас”-аар буюу далд байдлаар санал авах ажлыг тус бүлгийн ажлын алба зохион байгуулж байгаа ажээ. Учир нь энэ долоо хоногийн эхээр тус асуудлаар санал хураасан ч гишүүдийн ихэнх нь дэмжээгүй байна. Харин Үндсэн хуулийн асуудлаар хоёр удаа санал хураах хуулийн зохицуулалт байдаг ажээ.