Б.Жавхланбаяр: Эд мөрийн баримтад дан бичлэг байгаа, хугацааг хэлэх боломжгүй

Б.Жавхланбаяр: Эд мөрийн баримтад дан бичлэг байгаа, хугацааг хэлэх боломжгүй

Б.Хурц нарт холбогдох шүүх хуралтай холбогдуулан Төв аймгийн эрүүгийн хэргийн шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр 16:00 цагт мэдээлэл хийлээ.

Одоогийн байдлаар эд мөрийн баримт шинжилж байна. Үүний дараа бичгийн нотлох баримт шинжилнэ. Шүүх хурлын явцыг харвал маргааш үргэлжлэнэ. Гэхдээ шүүх хуралдааны шийдвэр маргааш гарна. Эд мөрийн баримтад дан бичлэг байгаа. Нэр бүхий дөрвөн гэрч мэдүүлэг өгсөн бөгөөд гэрч нарын мэдүүлэг өгсөн. Мэтгэлцээн ч мөн адил дууссан байгаа. Маргаашаас цааш дахин шүүх хурал хойшлогдохгүй. Маргааш хэрэгт холбогдох этгээдүүдэд ял онооно эсвэл хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлэх юм уу хэрэгсэхгүй болно гэсэн үг хэмээн мэдээллээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын 17 өмгөөлөгч, хохирогч нарын дөрөв, хоёр улсын яллагч болон иргэний нийгмийн төлөөлөл нэг хүн байгаа аж.




“BONUS BOOST” BSB-д

2 цагийн өмнө