Б.Хурц нарт холбогдох хэргийн Шүүхийн шийдвэр өнөөдөр гарах уу

Б.Хурц нарт холбогдох хэргийн Шүүхийн шийдвэр өнөөдөр гарах уу

Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б. Хурц, Улсын Ерөнхий прокурор /УЕП/-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ, ШШГЕГ-ын албан хаагч нарын 9 хүнд холбогдох “эрүүдэн шүүлт явуулсан эсэхийг тогтоох” шүүх хурал энэ долоо хоногийн даваа гаригт Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Тус хэргийн хохирогчоор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж шүүхээс 20 гаруй жилийн ял авсан Б. Содномдаржаа, Т. Чимгээ болоод С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булган оролцож байгаа бол тус хэргийн гэрчээр ялтан Ц.Амгаланбаатар, н.Итгэлтөгс нар оролцож байгаа юм. Өчигдөр шүүх хуралдаан 22:00 хүртэл үргэлжлээд өнөөдөр 9 цагт хуралдахаар завсарласан юм. Харин өнөөдөр шүүх хуралдаанаас шийдвэр гарна гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.

Учир нь энэхүү хэргийг улсын маш нууцын зэрэгтэй шалгаж байгаа учир, хуулийн хүрээний албаны хүмүүсийн мэдээллээс өөр мэдээлэл олон нийтэд ил болохгүй байна.