Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал болно

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал болно

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал ирэх даваа гарагт болно. Өчигдөр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ аймгийн засаг дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонссон.

Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр гаргах  нь зүйтэй гэж үзэн Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийхээр товлолоо.