5000 ширхэг сум хил нэвтрүүлэх гээд баригджээ

5000 ширхэг сум хил нэвтрүүлэх гээд баригджээ

ОХУ-ын Буриадаас Монголд хууль бусаар сум оруулах гэсэн монгол иргэн ОХУ-ын хил дээр баривчлагджээ. Тэрээр 5.6 миллиметрын таван мянган сумыг машиныхаа нөөц дугуйнд нуун, хил давах гэж оролдсон байна.

Хиагтын Гаалийн газраас “Гэмт хэрэгтэн сумыг Улаан-Үд хотод худалдан авсан байна. Монголд зарж борлуулах зорилготой байсан. Гэм буруугаа хүлээсэн тул бид 50 мянган рублийн торгууль оноосон” гэж мэдэгджээ.