Г.Батбаяр: Шүүх хурал өнөөдөр дуусахгүй байж мэдэхээр байна

Г.Батбаяр: Шүүх хурал өнөөдөр дуусахгүй байж мэдэхээр байна

Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б. Хурц, Улсын Ерөнхий прокурор /УЕП/-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ, ШШГЕГ-ын албан хаагч нарын 9 хүнд холбогдох “эрүүдэн шүүлт явуулсан эсэхийг тогтоох” шүүх хурал энэ долоо хоногийн даваа гаригт Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Тав дахь өдөр буюу өнөөдрийн хуралдаан дөнгөж сая нэг цагийн хугацаатай завсарлалаа.

Өмгөөлөгч Г.Батбаяр “Шүүх хуралдааны процесс 80 гаруй хувьтай явж байна. Хуралдаан дуусах дөхсөн ч өнөөдөр амжихгүй нэг дэхь өдөр үргэлжлэхээр байна” гэсэн юм.

Тус хэргийн хохирогчоор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж шүүхээс 20 гаруй жилийн ял авсан Б. Содномдаржаа, Т. Чимгээ болоод С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булган оролцож байгаа бол тус хэргийн гэрчээр ялтан Ц.Амгаланбаатар, н.Итгэлтөгс нар оролцож байгаа юм. 

Энэхүү хэргийг улсын маш нууцын зэрэгтэй шалгаж байгаа учир, хуулийн хүрээний албаны хүмүүсийн мэдээллээс өөр мэдээлэл олон нийтэд ил болохгүй байна.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө