ВИДЕО: Конор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ

ВИДЕО: Конор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ

Холимог тулааны тамирчин Конор МакГрегор хижээл насны нэгэн эрийг дайлсан архийг нь уугаагүйн нь төлөө цохиж унагажээ Энэ танхай явдал Ирландын нийслэл Дублин хотын нэгэн бааранд болжээ.

Тамирчин эр тус баарнаас өөрийн хувийн үйлдвэрийн архийг худалдаж аваад тэнд байсан хүмүүсийг дайлсан аж. Үйлчлүүлэгчдийн нэг дайлсан архинаас хэд хэдэн удаа татгалзсанд МакГрегорын уур нь хүрч түүний толгой руу цохижээ.

Ингэснийхээ дараа тамирчин хаашаа ч юм зугтан алга болсон байна. Эл явдал өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон ч бичлэг нь саяхан ил болсон байна.