Б.Жавхланбаяр: Нотлох баримтыг шинжилж байна

Б.Жавхланбаяр: Нотлох баримтыг шинжилж байна

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна. 13 цаг ээлжит завсарлагаа болж, шүүх хурал 14:30 цагт эхэлсэн.

Мөн шүүх хуралдаантай холбогдуулан Төв аймгийн эрүүгийн хэргийн шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл хийв.

Тэрбээр “Хавтас хэрэгт байгаа бичгийн нотлох баримтуудаа судалж байна. Нотлох баримтыг шинжлэн судалж байна. Хохирогч болон улсын яллагч нар нотлох баримтаа шинжлэн дууссан. Одоо шүүгдэгч нарын өмгөөлөгчид нотлох баримтыг шинжлэн судалж байна. Үүний дараа дүгнэлтээ хийнэ. Шүүх хурал хуульд заасан дарааллын дагуу үргэлжилнэ. Өнөөдөр шүүх хуралдаан дуусах эсэхийг хэлэх боломжгүй байна. Шүүх хуралдаан процессын дагуу болж байна, бид цаг тухайд нь мэдээлэл өгч байх болно. Бүх оролцогчид шүүх хуралдаанд оролцож байгаа” гэлээ.