Монгол консулын ажилтнууд ХУУЛЬ БУСААР эмийн бодис зөөвөрлөсөн хэргээр Германд шалгагдаж байна

Монгол консулын ажилтнууд ХУУЛЬ БУСААР эмийн бодис зөөвөрлөсөн хэргээр Германд шалгагдаж байна

Герман улсын Bild сэтгүүлийн вэбсайтад димпломат албанд ажилладаг хоёр монгол иргэн эмийн бодис нууцаар зөөвөрлөж байгаад баригдаж байсан тухай мэдээлээд байна. Тодруулбал, ХБНГУ дахь Монгол консулын газрын атташе Т.Мөнхбат болон жолооч Э.Оргил нар албаны Мерседес Бенз машинаар Лоразепам эм хил нэвтрүүлэх гэж байсан аж.

Үйл явдал 2018 онд болжээ. Өвчин намдаах зориулалттай Лоразепам эм 150 мянган ширхэг байсан нь зах зээлийн ханшаар 600 мянган евро хүрнэ. Хэргийн шүүх ажиллагааг одоо явуулж байгаа гэв.

Эм тээвэрлэж явсан Т.Мөнхбат, Э.Оргил нарыг А17 чиглэлийн хурдны зам дээр саатуулсан. 2019 оны зургаадугаар сард мөн энэ замаар Монгол улсын хоёр дипоматч 70 кг героин зөөвөрлөж яваад баригдсан билээ.

Эх сурвалж: Bild.de