Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар аадар бороо орно

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар аадар бороо орно

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө ихэнх нутгаар дулаарна. Маргааш буюу энэ сарын 18 ны өдөр баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 21 нд буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр аадар бороо, ирэх долоо хоногийн даваа гараг буюу энэ сарын 19 ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, ирэх долоо хоногийн мягмар гарагт буюу энэ сарын 20 ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Энэ сарын 21-нээс нутгийн баруун хэсгээр дулаарна.




Өнөөдөр үхэр өдөр

35 минутын өмнө