Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ААДАР БОРОО орно

Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ААДАР БОРОО орно

Өнөөдөр хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо, маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 19-20 нд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр аадар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Энэ сарын 21-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар дулаарна.

ӨНӨӨДӨР /2019.08.18 НЫ ӨДӨР/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ.Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө  7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Халх голын саваар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар  9-14 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 18-23 градус, өмнөд хэсгээр 22-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд    6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй.Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө