Улсын аварга Э.Оюунболд: Миний шээс солигдсон байна. Хуулийн байгууллага шалгаж өгнө үү

Улсын аварга Э.Оюунболд: Миний шээс солигдсон байна. Хуулийн байгууллага шалгаж өгнө үү

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн.

Тэрээр 2015 оны Улсын баяр наадамд түрүүлж Монгол улсын арслан, 2019 оны Улсын баяр наадамд 2 дахь удаагаа түрүүлж “Монгол Улсын аварга” хэмээх эрхэм алдарыг хүртсэн 24 дэх Монгол улсын иргэн болоод байгаа юм.

Гэтэл энэ жилийн үндэсний их баяр наадмаар түрүүлсэн залуу аварга Э.Оюунболдын А сорьцын шинжилгээнээс допинг илэрсэн, түүний цол, бай шагналыг хураах нь зөв гэж буй. Тэгвэл тэрээр өчигдөр мэдэгдэл хийсэн байна. Мэдэгдэлдээ: Миний шээс солигдсон байна. Хууль, хяналтын байгууллага шалгаж өгнө үү. Би хууль хяналтын байгууллагын хяналт дор гурав дахь шинжилгээг өгмөөр байна. Би допинг хэрэглээгүй гэжээ.