Голд суусан иргэдийг аврах гэж байгаад амиа алджээ

Голд суусан иргэдийг аврах гэж байгаад амиа алджээ

Хэнтийн аймгийн Бор-Өндөр сумын “Хүйх” багт байрлах Жаргалант голд “Хонда сивик” загварын суудлын автомашин суужээ. Энэ үеэр машин дотор байсан хоёр хүнд туслах гэж ус гаталсан тус багийн иргэн Л /43 настай эрэгтэй/, Э /46 настай эмэгтэй/ нар усанд живж, амиа алджээ.

Уг ослын дуудлагыг Аймгийн Онцгой байдлын газар наймдугаар сарын 15-ны 14:55 минутад хүлээн авч, 13 алба хаагч, нэг завьтай, хоёр автомашинтайгаар эрлийн ажиллагааг зохион байгуулсан байна.

Тэр өдрөө эрлийн ажиллагаа үр дүнд хүрээгүй учир маргааш нь үргэлжлүүлж 08:00 минутад осолдсон газраас зүүн зүгт 3.5 км Чандмань толгой гэдэг газраас цогцсуудыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.