МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсэхээр долоо дахь өдрөө хуралдана

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсэхээр долоо дахь өдрөө хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн оруулж буй саналуудыг хүлээж авах эсэх асуудлаар өнгөрсөн долоо хоног бүтэн  хуралдсан ч нэгдсэн саналд хүрч чадаагүй. Тиймээс өнөөдөр үргэлжлүүлэн хуралдахаар товлоод байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, гишүүдийн тоог 108 болгон нэмэх, сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ болгох саналыг оруулж ирсэн юм. 

Харин Ерөнхийлөгчийн уг саналыг дэмжих эсэхээр тус бүлгийн гишүүд санал хуваагдан хоёр талцаж нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа учир өнгөрсөн долоо хоногоос бичгээр санал хураалт авч эхлээд байгаа юм.