Бан Ги Мүн өнөөдөр Монголд ирнэ

Бан Ги Мүн өнөөдөр Монголд ирнэ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн өнөөдөр Монголд ирнэ.

Тэрбээр маргааш манай улсад зохион байгуулагдах Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд хүрэлцэн ирж байна. 

Тус форум нь бүс нутгийн орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийг гол зорилгоо болгодог бөгөөд манай улс уг үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог юм. Форумын бага хурлыг Монголд анх удаа зохион байгуулах нь БНХАУ зэрэг Азийн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Бага хуралд төрийн болон болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.