Б.Хурц нарыг шүүж байгаа Шүүгчдийг тусгай хамгаалалтад авчээ

Б.Хурц нарыг шүүж байгаа Шүүгчдийг тусгай хамгаалалтад авчээ

С.Зоригийн хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Төв аймгийн сум дундын шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Уг шүүх хуралд Б.Хурц  Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүн шүүгдэгчээр оролцож байгаа юм. Шүүгдэгчдийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1-ээр зүйлчилсэн  гэх мэдээлэл байгаа юм. 

Харин уг хэргийг Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар шүүж байгаа юм. Одоогоор Төв аймгийн шүүхийн байр болон эдгээр гурван шүүгч нарыг тусгай хамгаалалтад аваад байна.