Цахим спортын тамирчид БНХАУ-ыг зорилоо

Цахим спортын тамирчид БНХАУ-ыг зорилоо

Монгол улсын цахим спортын CS:GO төрлийн шилдэг тамирчдын тоонд зүй ёсоор тооцогдох Dobe, Kabal, Zilkenberg, Neuz нар БНХАУ-ыг зорилоо. Тэд өчигдөр /2019.08.19/  эх орноосоо мордож, шинэ багийн байр руугаа бэлтгэлдээ орохоор очсон байна. Цахим спорт сонирхогчдын хувьд дээрх дөрвөн тамирчныг нэг баг болох тухай таамаг хөвөрсөөр байсан ч саяхан энэ мэдээлэл олон нийтэд ил болсон. Мөн тус багийн тав дахь гишүүн хэн байх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.