Б.Батбаяр: Б.Содномдаржаагийн өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй

Б.Батбаяр: Б.Содномдаржаагийн өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Шүүх танхимын гадна шүүгдэгч талд өмгөөлөгчөөр ажиллаж буй Б.Батбаяр, Б.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч өнөөдрийн шүүх хуралд ирээгүй талаар дараах тайлбарыг өглөө.

“Б.Содномдаржаагийн хоёр өмгөөлөгийн нэг нь өнөөдрийн шүүх хуралдаанд ирээгүйг бүх сэтгүүлчид нэгэнт мэдчихсэн байна. Ийм байхад нууцлаад хэрэггүй байх. Би өөрөө адилхан өмгөөлөгчийн хувьд, хүндэтгэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд ирээгүй болов уу гэж бодож байна. Өвчин зовлонтой байж болно. Би өөрөө ч хоцорч ирсэн гээд торгуулиад байж байгаа шүү дээ. Харин зориудаар, тактикийн чанартайгаар ирээгүй бол хуулийн хариуцлага тооцно. Хүмүүс гадны дарамт, сүрдүүлгэд өртөөд ирэхээ больчихлоо гэсэн зүйл ярьж байна. Ийм байх боломжгүй, бид бүгдээр шүүх хурлын үйл явцыг ажиглаад сууж байгаа.

Миний байр суурь хэвээр. Гэмт хэргийн шинжгүй байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой” хэмээсэн юм.