Өнөөдөр үхэр өдөр

Аргын тооллын 8 сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 20, Дэлгэрүүлэгч одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 53 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

                   




Өнөөдөр бич өдөр

22 минутын өмнө