Допинг хэрэглэсэн хоёр бөхийн нэрийг зарласангүй

Допинг хэрэглэсэн хоёр бөхийн нэрийг зарласангүй

Баяр наадам зохион байгуулах комисс, бөхийн салбар хорооноос энэ сарын 10-ны өдөр мэдээлэл хийж хоёр бөх допингийн шинжилгээнд бүдэрснийг зарласан.

Тэд “Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд “В” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ 10 хоногийн дотор гаргах боломжтой. Энэ хугацаанд мэдэгдээгүй тохиолдолд бөхчүүдийн нэрийг нийтэл зарлана” гэж мэдэгдсэн.

Мөн хэвлэлийн хурлын үеэр “Шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд энэ сарын 9-нд шинжилгээний хариутай танилцаж хүлээж авсан” гэж мэдээллэсэн юм. Үүнээс үзэхэд бөхийн салбар хорооноос энэ сарын 19-ны буюу өчигдөр допингийн шинжилгээний хариуг нийтэд зарлах байсан ч зарласангүй. Мөн наадамд шөвгөрсөн бөхчүүд мэдээлэл хийхээр товлоод байсан ч цуцлагдсан.

Допингийн шинжилгээнд бүдэрсэн хоёр бөх “А”сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн бол баяр наадмын зохион байгуулах комисс бөхийн салбар хорооноос допинг хэрэглэсэн бөхчүүдийг зарлах ёстой. Гэтэл товлосон хугацаанд зарлаагүй учир бөхчүүд “В” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ хүргүүлсэн бололтой.

Хэрэв хүргүүлсэн бол допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлах хугацаа 20 хоногоор хойшилно гэсэн үг юм.




Өнөөдөр үхэр өдөр

12 минутын өмнө