АНУ-ын Ерөнхийлөгчийн том хүү Монголд иржээ

2019-08-26 10:30

Доналд Трампын том хүү Монголд ирээд өчигдөр буцжээ

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын том хүү Трамп Жр Монгол оронд ирээд өчигдөр буцжээ. Тэрээр Монголд ирсэн өдрөө шууд Баян-Өлгий аймаг руу нислэг үйлдэж, манай орны хамгийн өндөр цэг болох Алтай-Таван богдын Хүйтний оргилд авирсан байна. Энэ тухай хэд хэдэн иргэн твиттер хуудсанаа жиргэж мэдээллэсэн аж.

Харин Монгол улсад суугаа АНУ-ын ЭСЯ-наас түүний аяллын чиглэлээр нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй гэж тайлбарласан байна. Тиймээс албан ёсны уулзалт, айлчлал хийхээр төлөвлөж ирээгүй бөгөөд хувийн аяллын зорилгоор хүрэлцэн ирээд буцжээ. 

Доналд Трампын том хүү Трамп Жр-ыг монголд ирэхэд нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Ө.Шижир Баян-Өлгий аймгийн нутгаар хамт явсан байна.

ЭХ СУРВАЛЖ: qazaqtimes.com

2019-08-20 13:16

АНУ-ын Ерөнхийлөгчийн том хүү Монголд иржээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын том хүү болох Дональд Трамп Жр Монголд хүрэлцэн ирээд байгаа аж.Тэрээр Монголд ирсэн даруйдаа Алтай Таван Богд руу авиралт хийхээр хөдөлсөн тухай олон нийтийн сүлжээнд мэдээлэл гарсан юм.

Энэ тухай зарим эх сурвалжууд Гадаад харилцааны яамнаас тодруулахад “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүү Дональд Трамп Жр. Монгол Улсад хувийн аяллын зорилгоор ирсэн.Тиймээс албаны нэг ч уулзалт товлогдоогүй. Түүнийг ямар хугацаатай, хаагуур аялах талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.




Улаанбаатарт 20 градус дулаан байна

28 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

31 минутын өмнө