“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төсөлд өндөр оноо авсан хоёр бүтээл

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төсөлд өндөр оноо авсан хоёр бүтээл

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн 94 дугаар захирамжаар олон улсын жишигт нийцсэн 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг судалж, холбогдох санал шийдвэрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.

Тус захирамжийн дагуу үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг боловсруулах уралдааныг наймдугаар сарын 6-наас 16-ны хооронд зарлаж, нийт есөн баг бүтээлээ ирүүлсэн. Ирсэн бүтээлүүдийг энэ сарын 16, 17, 18, 19-ний өдрүүдэд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын веб сайт www.uda.ub.gov.mn-д байршуулж, иргэдийн саналыг цахимаар хүлээн авлаа.

Дээрх хугацаанд нийт 24295 иргэн санал өгсөн бөгөөд тус санал асуулгаар хоёрдугаар баг 5959, зургадугаар баг 7791 авчээ. Эдгээр хоёр баг хамгийн өндөр оноо авсан бол дөрөвдүгээр баг 5485, гуравдугаар баг 2210, есдүгээр баг 1804, наймдугаар баг 367, тавдугаар баг 260, долдугаар баг 163 оноог тус тус авсан байна.

Уралдааны удирдамжийн дагуу уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд эцсийн бүтээлийг шалгаруулах ёстой. Тэд ирсэн бүтээлүүдийг:

  • Төслийн үзэл санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог,
  • Түүх соёлын хэв шинжийг тусгасан байдал,
  • Байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шийдэл тусгасан байдал,
  • Ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлагыг хангасан байдал,
  • Олон нийтийн санал гэсэн таван шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ. Ажлын хэсэг маргааш хуралдаж, дүнгээ гаргана” гэв.

ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН ХОЁР БҮТЭЭЛ




Улаанбаатарт 20 градус дулаан байна

30 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

33 минутын өмнө