Хуульчид жагсана

Наймдугаар сарын 21-ний Лхагва гаригийн 12:00-15:00 цагийн хооронд Чингэлтэй дүүрэгт байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гаднах Хуульчдын талбайд хуульчид цуглан жагсаал хийхээр болжээ. Тэд Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан иргэдийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд анхаарал хандуулахыг уриалах юм байна.

“Хуульчдын нийгэмлэг” ТББ-аас зохион байгуулж буй тус жагсаалын зорилго олон нийтэд Үндсэн хуулийн ач холбогдлыг ойлгуулан таниулах, оролцоог нэмэгдүүлж, анхаарлыг нь хандуулахад чиглэжээ.

Жагсаалыг зохион байгуулагчдын хэлснээр, Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтууд маш эмзэг, хаашаа ч эргэж болзошгүй байгаа учир хууль, эрх зүйчид нэгдэн иргэдийг энэ чиглэлд анхаарлаа хандуулж, хяналт тавихыг уриалах аж.




Өнөөдөр бар өдөр

42 минутын өмнө