Баян-Өлгий аймгийн Ховд голын эргээс эрэгтэй хүний цогцос олджээ

Баян-Өлгий аймгийн Ховд голын эргээс эрэгтэй хүний цогцос олджээ

Өчигдөр /2021.06.21/ 21:34 цагт Баян-Өлгий аймгийн Бугат сумын Хатуу багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газар “Ховд” голын эрэгт “Хүний цогцос байна” гэх дуудлагыг хүлээн аван тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх бүлэг болон Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 12 км зам туулан очжээ. Уг газарт очиход нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүнийг цогцсыг 1 цаг ажиллаж гаргаж авсан ба тус аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлж өгчээ.