МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд болж Л.Оюун-Эрдэнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилно

МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд болж Л.Оюун-Эрдэнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилно

МАН-ын Их хурал энэ сарын 24-нд болно гэх мэдээлэл байсан ч хойшлуулсан байна. Харин Бага хурлаа энэ сарын 25-ны өдөр зарлажээ.

Бага хурлын гишүүд энэ өдрийн өглөө 06.00 цагаас эхлэн коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ өгөх бөгөөд 08.00 цагт хурлаа эхэлж, богино хугацаанд Л.Оюун-Эрдэнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоод л тарахаар төлөвлөжээ. Мөн энэ хурлаар МАН-ын Их хурлын товыг тогтох аж. МАН-ын дүрмээр Их хурлаар намын даргыг томилдог билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнгээр олонхын санал авсан шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол мөн энэ өдөр товлогдсон. Хуулийн дагуу төрийн тэргүүн аль нэг намын харьяалалгүй байх ёстой. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх тангараг өргөхөөсөө өмнө намын гишүүнчлэлээсээ татгалзах шаардлага үүсээд буй. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зургадугаар сарын 25-ны 11:40 цагт товлосон. Тэгэхээр МАН-ын Бага хурал тангарах өргөх ёслолоос өмнө болж дуусна гэсэн үг.