Долоон настай хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ

Долоон настай хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ

Өчигдөр/2021.6.21/ 18.00 цагт Чингэлтэй дүүрэг, Хайлаастын гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч долоон настай хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ. 

Сүүлийн үед архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн байх үедээ  автомашин жолоодож явган зорчигчийг  мөргөж гэмтээх осол нэмэгдэж байна. Тухайлбал, өчигдрийн байдлаар /2021.06.21/ тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 309 дуудлага ирсэн бөгөөд зам тээврийн ослын шинжтэй 211 дуудлага бүртгэгдсэнээс нийслэлд таван хүн, орон нутагт нэг хүн тус тус гэмтжээ. Үүний хоёр нь хүүхэд гэмтсэн осол аж. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримталж бусдад хүндэтгэлтэй, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.