ТОДРУУЛГА: Усалгаа, арчилгааны хувьд хүндрэл гарах учраас замын голд цэцэг тарихаа больжээ

ТОДРУУЛГА: Усалгаа, арчилгааны хувьд хүндрэл гарах учраас замын голд цэцэг тарихаа больжээ

Нийслэлийн тохижилт, үйлчилгээний газраас жил бүр хотын гудмуудад цэцэг тарьж, зүлэгжүүлэлтийн ажлыг хийдэг. Тавдугаар сарын 20-ны орчим цэцэрлэг, зүлэгжүүлэлтийн ажлыг эхэлсэн байдаг ч энэ жил цаг агаар хүйтэн байсантай холбоотойгоор энэ сарын 04-өөс эхэлсэн байна. 

Энэ жил нийслэлийн 28 байршилд 195 мянган суулгацыг суулгаж байгаа аж. Замын гол дахь хашаан дээр байрлуулсан цэцгийн савыг хүмүүс шүүмжилж, ямар зориулалттай талаарх хэлэлцүүлгийг цахим орчинд өнгөрсөн амралтын өдрүүдэд өрнүүлсэн. Тэгвэл уг саванд цэцэг тарихаар төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч усалгаа, арчилгааны хувьд хүндрэл гарч ажилчдын аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй болсон тул тус байршилд цэцэг тарих ажлыг зогсоожээ. Учир нь цэцгийг өдөр нартайд усалдаг. Энэ үеэр замын хөдөлгөөн эд өрнөсөн байх учир усалхад хүндрэлтэй байна гэж мэргэжилтнүүд тооцжээ. 

Нийслэлийн хот тохижилтын газрын ландшафтын архитектор Х.Уянга энэ талаар "Цэцэг тарихаар төлөвлөгдөж байсан. Гэхдээ тодорхой шалтгааны улмаас ажлыг түр зогсоосон. Өөр байршилд тарихаар ярилцаж байна" гэлээ.