ОХУ цар тахал намжсан ч жил бүр вакцин хийлгэх шаардлагатай гэж мэдэгдлээ

ОХУ цар тахал намжсан ч жил бүр вакцин хийлгэх шаардлагатай гэж мэдэгдлээ

ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн эсрэг вакцин хийлгэх зөвлөмж боловсруулжээ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн яамны тэргүүн Михаил Мурашко "Россия 24" телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Зөвлөмжид вакцины нэмэлт тунг хийх хугацааг мөн зааж өгчээ. Энэ талаар Мурашко “Одоогийн байдлаар цар тахал үргэлжилж байгаа учраас вакцины нэмэлт тунг, бүтэн тунг авснаас зургаан сарын дараа хийлгэх нь зүйтэй гэж харж байна. Харин цаашид байдал намжиж тархалт багасвал жил нэг удаа вакцинд хамрагдана” гэжээ.  Гэхдээ тэрбээр нэмэлт тунгаар ямар вакцин хийлгэхийг дурдаагүй байна.

Харин халдвар авч эдгэрсэн хүмүүсийн тухайд “Халдвар авсан хүний биед үүсэх эсрэг бие есөн сар үйлчилнэ. Тиймээс есөн сарын дараа вакцин хийлгэх хэрэгтэй” гэв.

Эх сурвалж: RGRU, Lentaru