Ираны шинэ ерөнхийлөгч Жо Байдентай уулзахгүй гэв

Ираны шинэ ерөнхийлөгч Жо Байдентай уулзахгүй гэв

Энэ зургадугаар сарын 18-ны өдөр /2021.06.18/ Ираны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж өндөрлөсөн билээ. Уг сонгуулиар Иран улсын дээд шүүгч Хэрдлайнер Эбрахим Раиси 62 хувийн санал авч ялалт байгуулсан талаар өмнө мэдээлсэн.

Шинэ Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдрүүдэд ялалт байгуулсныхаа дараах анхны олон улсын хэвлэлийн бага хуралд оролцлоо. Энэ үеэр тэрбээр АНУ-ыг цөмийн хэлэлцээрт эргэн орохыг уриалахын зэрэгцээ энэ даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентэй уулзах уулзалтаа цуцалсан талаараа мэдэгджээ. 

Тэрбээр наймдугаар сард Хассан Руханигийн үүрэгт ажлыг хүлээн авснаар тус улсын найм дахь Ерөнхийлөгч болох юм. Иран улс Трампын засаг захиргаадалтын үе болох 2018 онд цуцалсан цөмийн хэлэлцээрийг хэрхэн аврах талаар одоогоор  Вена хотноо хэлэлцээр хийж байгаа гэсэн ба тэрбээр,

"Өнөөдрийг хүртэл АНУ манай ард түмэнд хамгийн их дарамт шахалт үзүүлсэн нь ямар ч амжилтад хүрээгүй. Тэд  бодлоо өөрчилж, ухаарч эргэж ирэх ёстой. Манай хүмүүс шахалтыг тэсвэрлэж чадна гэдгээ харуулсан" гэж хэлсэн юм.

АНУ-ын засгийн газарт Ираны шинэ ерөнхийлөгчийн нухацтай санал болгож байгаа зүйл бол, үйл ажиллагааны цогц төлөвлөгөөг уландаа гишгэхгүйгээр амлалтаа биелүүлж хориг арга хэмжээг цуцлахыг хүсэж байгаа юм. Мөн тэрээр хэвлэлийн бага хурал дээрээ “АНУ ерөнхийлөгч 2015 оны цөмийн хэлэлцээрийг сэргээх нөхцөлийг хоёр тал тохиролцсон ч АНУ, Европын холбооны хэлэлцээрт манай улсын пуужингийн хөтөлбөр “Хэлэлцээрт ороогүй байна” байна” хэмээн мөн гэрээгээ зөрчсөн гэж буруутгаж, Байденаас бүх хориг  арга хэмжээгээ цуцлахыг шаардаж, Байдентай уулзахгүй гэдгээ хэлсэн юм.

Эх сурвалж: BBC