АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томилох сонсголыг ирэх сарын 6-нд хийнэ

АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томилох сонсголыг ирэх сарын 6-нд хийнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргын томилгооны сонсголын тов тогтоох тухай асуудлыг хэлэлцэв.

Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтөөр АТГ-ын даргын санал болгосноор тус газрын дэд даргыг УИХ зургаан жилийн хугацаатай томилдог болсон.

Ингэхдээ УИХ томилгооны сонсгол хийхийг хуульчилсан билээ. Тэгвэл АТГ-ын дарга З.Дашдаваа дэд даргаараа Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргалыг санал болгосон байна. Ийнхүү АТГ-ын дэд даргыг томилох сонсголын товыг долдугаар сарын 6-ны өдөр тогтохыг Хууль зүйн байнгын хорооны гишүүд дэмжив.