СЭМҮТ: Дэлгэцийн донтолттой хүүхдийн тархинд хар тамхи хэрэглэсэн үед илэрдэг эмгэг үүсдэг

СЭМҮТ: Дэлгэцийн донтолттой хүүхдийн тархинд хар тамхи хэрэглэсэн үед илэрдэг эмгэг үүсдэг

СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эмч Х.Цэндсүрэн дэлгэцийн зохистой хэрэглээний талаар Эрүүл мэндийн яамны цахим хуусдаар дамжуулан зөвлөгөө өглөө.  

Дэлгэцийн донтолтыг дотор нь

  • Текстийн
  • ухаалаг утасны
  • цахим тоглоомын
  • цахим мөрийтэй тоглоомын гэж дөрөв ангилдаг байна.

Дэлгэцийн донтолтод хүргэх гол хүчин зүйл нь

  • Олон цагаар
  • Байнгын давтамжтай хэрэглэх
  • Гүнзгий донтсон хүн өдөрт 8-10 цаг, эсвэл үүнээс удаан хугацааг зориулах бөгөөд долоо хоногт хамгийн багадаа 30 цаг зарцуулдаг.

Дэлгэцийн донтолттой хүүхдийн тархинд хар тамхи хэрэглэсэн үед илэрдэг “Тархины бүтцийн эмгэг өөрчлөлт” үүсдэг байна.

Донтолтын үед гурван талаас шинж тэмдэг илэрдэг.

Биемахбодийн талаас:

  • Гарын алга, хөлийн ул хөлрөх
  • Толгой өвдөх
  • Нүдний угаар хөших, нүд хуурайших, хараа муудах
  • Хоолны дуршил буурч биеийн жингээ алдах
  • Хүзүү хөших хөөрөх
  • Нуруу болон гарын хэлбэрт өөрчлөлт орох
  • Хөдөлгөөний хосдолоос үүдэлтэй биеийн өсөлт удаашрах/цус багадалт, хоол боловсруулах замын өвчнөөр өвдөх/
  • Ядарч сульдах

Сэтгэцийн талаас

  • Анхаарал сарнимтгай болох
  • Мартамхай болох
  • Нойрны хямрал /шүдээ хавирах, хар дарж зүүдлэх, зүүдэндээ ярих, босож явах/
  • Огцом уур уцаартай болох
  • Булчин татваганах эмгэг
  • Орондоо шээх
  • Хараа болон сонсголын хий үзэгдэл

Төрөх үйлийн талаас:

  • Хүүхэд худлаа ярих
  • Хулгай хийх
  • Гадуур тэнэх
  • Сургалагадаа муудаж, хичээл завсардах
  • Хичээл таслах
  • Гэрээсээ дайжих
  • Хэрэгт холбогдох
  • Хорт зуршилд автах
  • Байнга тоглоом бодогдох/тоглоомоос өөр зүйл сонирхохоо болих/
  • Гэр бүлийн үүрэг хариуцлага үл тоох

Хүүхдийн насанд тааруулан дэлгэцийн хэрэглээг зохицуулах нь чухал.