БНХАУ нэг тэрбум тун вакцин тарьсны 500 саяыг нь ердөө сарын хугацаанд хийжээ

БНХАУ нэг тэрбум тун вакцин тарьсны 500 саяыг нь ердөө сарын хугацаанд хийжээ

Хятад улс иргэддээ одоогоор Коронавирусын эсрэг 1 тэрбум тун вакцин тарьсан байгаа бөгөөд үүний 500 сая нь ердөө нэг сарын хугацаанд хийгдсэн байна. Хятадад вакцинжуулалт аажмаар эхэлсэн бөгөөд энэ нь засгийн газар өөрсдийн вакцины тунг экспортлоход анхаарч байсантай холбоотой хэмээн үзэж байгаа аж.

Энэтхэгт анх дэгдсэн Дельта хувилбар гарсны дараа Хятадын Гуанжоуд тархаж эхэлснээс хойш вакцины эрэлт огцом өссөн бөгөөд эрх баригчид вакцинжуулалтыг дэмжих зоригоор хоол хүнс болон бусад зүйлсээр тусалж хангаж байжээ.

Хятадад үйлдвэрлэсэн вакцин нь АНУ болон Европын холбооны бусад орнуудын санал болгож буй хувилбаруудаас үр дүн багатай мэт боловч уг вирусийн эсрэг тодорхой хэмжээний хамгаалалт болж өгдөг гэсэн юм.

Хятад улс өдөрт 20 сая тун вакцин хийж байгаа нь АНУ-ын өдөрт 3 сая орчим тунг хийж байгаатай харьцуулбал хамаагүй өндөр байна. Тус улсын Засгийн газар энэ сарын эцэс гэхэд нийт хүн амын 40%-ийг бүрэн вакцинд хамруулахаар зорьж байгаа талаар мэдээллээ.

Эх сурвалж: AXIOS