МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй оргон зайлсан уу

МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй оргон зайлсан уу

Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж буй баримтыг анх олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов Нийслэлийн МАН-ын дарга асан, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуй нь өөрийнх нь талаар удаа дараа гүтгэлэг тараасан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн. Энэ дагуу шүүхээс Ц.Сандуйг шалгаж эхэлтэл өөрөө эзгүй мөн гэрийн хаяг нь тодорхойгүй байсан учир эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. 

-Ц.САНДУЙ ХИЛИЙН ХОРИГТ ОРСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БИЙ-

Учир нь Ц.Сандуй энэ оны өнгөрсөн гуравдугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгээр Монгол улсын хилээр гарч үүнээс хойш Ц.Сандуйг шүүхээс эрэн сурвалжилж байсан. Харин тэрбээр баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 7-ны өдөр Монгол улсын хилээр буцаж орж ирэхэд нь эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоож, хилийн хориг тавьсан гэх эх сурвалжийн мэдээлэл бий.

-Г.ДОРЖЗОДОВ: Ц.САНДУЙ ТА ОРГОН ЗАЙЛАХ ҮЙЛДЛЭЭ ЗОГСООНО УУ-

Харин энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс “Цэндсүрэнгийн Сандуй нь Сүхбаатар дүүргийн дугаар хороонд оршин суудаг болох нь тогтоогдсон” гэж тодорхойлжээ. Гэтэл Сүхбаатар дүүргийн дугаар хорооны засаг дарга нь “уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй” гэж тодорхойлжээ. Учир нь иргэн Г.Доржзодовын нэмэхжлэлтэй шүүхийн мэдэгдэх хуудасыг оршин суух хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар Ц.Сандуйд “гардуулж” өгөх боломжгүй болоод байгаа бололтой.

Энэ тухай Г.Доржзодов өөрийн facebook хуудаснаа “Цэндсүрэнгийн САНДУЙ та сүүлийн хагас жилийн турш санаатайгаар оргон зайлах үйлдлээ зогсоож шүүхийн Мэдэгдэх хуудсаа гардаж авна уу” гэжээ.

-Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРТ ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРЭГ ТУС БҮР НЭЭСЭН ҮҮ-

Мөн энэ сарын 8-ны өдөр “Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцах” гэсэн хэргийг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аас шалгаж дуусаад Улсын Ерөнхий Прокурорын газар /УЕПГ/-т шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Дээрх хэрэгт холбогдсон А.Ганбаатар болон Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх зүйл ангид холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар шилжүүлсэн гэдэг. Иймд Ц.Сандуй, А.Ганбаатар нарт иргэн Г.Доржзодовын нэхэмжлэлээр иргэний хэрэг, ТЕГ-ын шалгалтаар эрүүгийн хэрэг тус бүр үүсгэн шалгаж байх магадлалтай байна.

Ц.Сандуйд төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж “Үндсэн хууль”-ийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн гэх үндэслэлээр хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв үү?

Нийт: 96 саналтай