Барилгын туслахаар ажиллаж байсан 17 настай хүү лифтны хонгил руу унаж нас баржээ

Барилгын туслахаар ажиллаж байсан 17 настай хүү лифтны хонгил руу унаж нас баржээ

Өчигдөр ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээрээс 17 настай эрэгтэй хүүхэд лифтны хонгилруу унаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Талийгаач хүү Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай бөгөөд тус барилга дээр туслах ажилтан хийдэг байжээ.