МАН-ын Бага хурал маргааш өглөө 08.00 цагт эхэлнэ

МАН-ын Бага хурал маргааш өглөө 08.00 цагт эхэлнэ

МАН-ын Бага хурлаа энэ сарын 25-ны өдөр буюу маргааш болно. 

Бага хурлын гишүүд маргааш 06.00 цагаас эхлэн коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ өгөх бөгөөд 08.00 цагт хурлаа эхэлж, богино хугацаанд Л.Оюун-Эрдэнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоод л тарахаар төлөвлөсөн гэх мэдээлэл бий. Мөн энэ хурлаар МАН-ын Их хурлын товыг тогтоно. МАН-ын дүрмээр Их хурлаар намын даргыг томилдог билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнгээр олонхын санал авсан шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол мөн маргааш товлогдсон. Хуулийн дагуу төрийн тэргүүн аль нэг намын харьяалалгүй байх ёстой. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх тангараг өргөхөөсөө өмнө намын гишүүнчлэлээсээ татгалзах шаардлага үүсээд буй. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зургадугаар сарын 25-ны 11:40 цагт товлосон. Тэгэхээр МАН-ын Бага хурал тангарах өргөх ёслолоос өмнө болж дуусна гэсэн үг.