ТЕГ-ын дарга асан Б.Хурцад Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлж, суллажээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцад Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлж, суллажээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа маргааш /2021.06.25/ дуусах гэж байна. Иймд сүүлийн өдрүүдэд төрийн одон медаль их гардуулсан.

Мөн тэрээр “үзэл санааны хоригдол” гэгдээд буй М.Энхсайхан, С.Баяр, Ц.Баярцогт, Б.Хурц нарын хүмүүсийг “өргөдлөө бичээд өг. Уучлал үзүүлье” гэх заналыг тавьсан байж болзошгүй гэгдэж байгаа юм.

Харин дээрх эрхмүүд гэмт хэрэг хийгээгүй, хэлмэгдсэн тул өргөдөл өгөхгүй. Хэрэв суллагдах өргөдөл өгвөл “гэмт хэрэг хийсэн гэж хүлээн зөвшөөрсөн явдал болно гэсэн” гэх мэдээлэл бий. Харин Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц “миний цэргүүдийг суллачих. Тэгвэл уучлал хүссэн өргөдөл өгье” гэсэн гэх бор шувуу ч байгаа юм.

Тэгвэл ТЕГ-ын дарга Б.Хурц суллагдсан гэх мэдээлэл байна. Харин түүний цэргүүдийг сулласан болов уу гэсэн асуулт гарч байна. Учир нь тэдэнд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж 20 жилийн ял сонссон Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр гурван шатны шүүхээс хорих ял оноосон билээ.




Өнөөдөр бич өдөр

32 минутын өмнө