Монголоос очсон бараанаас коронавирус илэрсэн тул БНХАУ 50 кг жинтэй, хүний гараар ачдаг барааг нэвтрүүлэхээ зогсоов

Монголоос очсон бараанаас коронавирус илэрсэн тул БНХАУ 50 кг жинтэй, хүний гараар ачдаг барааг нэвтрүүлэхээ зогсоов

Манай улсад коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа тул БНАХУ хилийн шалгалтаа чангатгаж, зарим талаар манай уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ч зогсоод байна.

Тэгвэл Дорноговь аймгийн Замын-Үүд өртөөнөөс БНХАУ-ын Эрээн хот руу төмөр зам болон авто замаар 50 кг хүртэлх жинтэй, хүний гараар ачдаг барааг нэвтрүүлэх /импортлох/-ээ тус улс зогсоосон байна. Учир нь Замын-Үүдээс Эрээн хот руу төмөр замаар гарсан зарим нэр төрлийн шуудайтай бараанаас коронавирус илэрсэн гэх мэдээлэл байна.

БНХАУ-аас гаргасан албан мэдэгдэл. 2021.06.24