БНХАУ-ын тулааны сургуульд гал гарч, 18 гаруй хүүхэд амь үрэгджээ

БНХАУ-ын тулааны сургуульд гал гарч, 18 гаруй хүүхэд амь үрэгджээ

Өнөөдөр БНХАУ-ын Жэнсинь хэмээх тулааны сургуулийн дотуур байранд гал гарчээ. Түймрийн улмаас 18 гаруй хүн амь үрэгдэж, 16 хүн шархадсан байна. Нас барсан болон гэмтсэн хүмүүсийн ихэнх нь 16 болон түүнээс доош насны хүүхдүүд байжээ.

Цагдаагийн албаны мэдээлж буйгаар галын шалтгааныг хараахан тогтоогоогүй бөгөөд тус дотуур байрыг хариуцаж байсан этгээдийг баривчилсан байна. 

“Ройтерс” агентлагийн мэдээлж буйгаар гэмтсэн хүүхдүүдийг эцэг эхтэй нь одоогоор уулзуулаагүй,  болсон явдлын талаар мэдээлэл өгөхгүй байгаа аж. Тус сургууль байрладаг Хэнань муж нь Хятадын тулааны урлагийн өлгий нутаг гэгддэг бөгөөд олон мянган хүүхэд бэлтгэлийн баазад байрлан суралцдаг гэдгээрээ алдартай.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө