Ангараг гарагт байрлах Хятадын робот шинэ зураг, бичлэгүүдээ илгээжээ

Ангараг гарагт байрлах Хятадын робот шинэ зураг, бичлэгүүдээ илгээжээ

Өчигдөр /2021-06-27/ Хятадын сансрын агентлаг Ангараг гарагт байрлах Zhurong хэмээх роботынхоо бичлэгийг үзүүлжээ.

Тус зураг, бичлэгүүдийг хийхдээ газар байрлуулсан утасгүй камерын тусламжтайгаар роботын үйл хөдлөлийг харуулсан байна. Дэлхийд  ирүүлсэн дүрс бичлэгүүдийн нэгд Zhurong станц өөрийн шүхрээ дэлгэн, шаталтаас хамгаалах бүрхүүлээсээ салан газардаж буйг харуулсан аж.  Харин хоёрдахь бичлэгт тус станц газардуулагч платформ дээрээс Ангарагийн хөрсөн дээр бууж буйг харуулжээ. Мөн бичлэгт сонсогдож буй дуу нь станцын хөдөлгүүрийн чимээ, дугуйны газартай үрэлцэх чимээ юм байна.

Дээрх бичлэгүүдийг 2021-05-14-ний өдөр буулгасан байна. Сонирхуулахад Хятадын Үндэсний Сансрын Агентлагийн мэдээллээр Zhurong станц нь Ням гарагийн/ 2021-06-27/ байдлаар Ангараг гарагт 42 өдрийн хугацаанд 236 минут аялаж байгаа гэнэ. Мөн Ангарагийн нэг өдөр нь дэлхийн өдрөөс арай урт буюу 24 цаг, 39 минуттай тэнцдэг байна.




Өнөөдөр бар өдөр

16 цагийн өмнө