МУГЖ Г.Ариунбаатар Л.Л.Линховины нэрэмжит дуурийн наадамд уригджээ

МУГЖ Г.Ариунбаатар Л.Л.Линховины нэрэмжит дуурийн наадамд уригджээ

Ирэх есдүгээр сарын 15-22-ны өдрүүдэд Г.Ц.Цыдынжаповын нэрэмжит Буриадын дуурь, бүжгийн академик театрт Л.Л.Линховины нэрэмжит дуурийн наадам болно. Уг наадамд манай улсаас МУГЖ, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар оролцохоор болсон байна. Түүнээс гадна УДБЭТ-ын дуучин Б.Гомбо-Очир уригдан оролцож байгаа аж.

Уг наадмыг 1990 оноос хойш гурван жил тутамд нэг удаа зохиодог бөгөөд МУГЖ Г.Ариунбаатарын багш ОХУ-ын ардын жүжигчин Дарима Линховин зохион байгуулдаг билээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө