ТОКИО 2020: Мутацилагдсан коронавирус илэрсэн дараах ЗУРГААН улсын тамирчнаас олон удаагийн PCR шаардана

ТОКИО 2020: Мутацилагдсан коронавирус илэрсэн дараах ЗУРГААН улсын тамирчнаас олон удаагийн PCR шаардана

Токио 2020 зуны олимпын наадам ирэх наймдугаар сард /2021-08/ зохион байгуулагдана. Тэгвэл орон орноос ирэх тамирчид дундаас  зургаан улсын тамирчдаас илүү олон шинжилгээний хариу шаардахаар төлөвлөж байгааг  Ёмиури Шимбүн сонин Ням гарагт /2021-06-27/ мэдээллэсэн байна.

Тус зургаан улсад Ковид 19 халдварын Дельта хувилбар өргөн тархсан Энэтхэг, Балба, Мальдив, Пакистан, Шри Ланка, Афганистан зэрэг орнууд багтаж байгаа юм. Мөн одоогийн байдлаар дэлхийн бүх улс орнуудын тамирчдад Японд ирэхээс дөрвөн хоногийн  өмнө дор хаяж хоёр удаа шинжилгээ өгсөн байх ерөнхий шаардлага тавьж байгаа аж

Иймээс дээр дурдсан зургаан орны тамирчдад ирэхээсээ өмнө долоон хоногийн турш дарааллан өдөр бүр шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан байх шаардлага тавьсан байна.

Мөн олимпын наадамд оролцох гадаадын тамирчин, төлөөлөгчид Японд ирж эхэлсэн. Тэдгээр тамирчдаас одоогоор Уганда улсын багийн хоёр гишүүний халдвар тогтоогдож, тусгаарлагдсан юм. Үүнээс гадна Япон улсын олимпын сайд Тамаяо өнгөрсөн бааасан гарагт /2021-06-25/ Уганда улсын төлөөлөгчдөөс илэрсэн вирус нь коронавирусийн Дельта хувилбар байсныг мэдээллэсэн. Токио 2020 олимпын наадмын үеэр Японд цар тахлын шинэ давалгаа эхлэх эрсдэл өндөр байгааг дээрх үйл явдал харууллаа. 

                                                                                              Эх сурвалж: Reuters

 

 

 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө