Ой санамжаа алдсан эр эхнэртэйгээ дахин гэрлэжээ

Ой санамжаа алдсан эр эхнэртэйгээ дахин гэрлэжээ

56 настай Питер хэмээх эр 2018 оны 4-р сард Альцгеймер өвчнөөр оношлогдож, ой санамжаа аажмаар алдаж эхэлжээ. Улмаар найз нөхөд, ойр дотнын хүмүүс төдийгүй хамгийн хайртай эхнэрээ хүртэл танихгүй болсон байна.

Өдрөөс өдөрт түүний ой санамж “бүдгэрч” эхэлсэн тул эхнэр Лиса нь хамт аялалд явахаар шийджээ. Аялалын гол зорилго нь түүний дурсамжийг эргэн сануулах байсан ч Питерт төдийлөн нөлөөлөхгүй байв. Гэсэн ч Лиса бууж өгөлгүй нөхрийнхөө дурсамжуудыг эргэн сануулахыг хичээсээр байжээ.

Гэтэл нэгэн өдөр санаанд оромгүй явдал болж Питер Лисад дахин гэрлэх санал тавьсан байна. Учир нь тэр гэрлэлтийнхээ талаар юу ч санахгүй байсан учраас амьдралынхаа нандин мөчийг дахин мэдрэхийг хүсжээ.

Хуримын ёслол энгийн даруухан болж өнгөрсөн төдийгүй гэр бүл, найз нөхөд нь тэдэнд аз жаргал хүсэхээр иржээ. Харин Лиса хуримын ёслолын өдөр нөхрийгөө ой санамжаа дахин алдах вий гэхээс хамгийн их айж байсан аж. Гэхдээ Питер өдөржин сэргэлэн цовоо байснаар барахгүй зарим дурсамжаа ч санаж эхэлсэн байна.

Ийнхүү 2009 онд гэрлэж байсан хосууд 2021 онд дахин хуримлажээ. Хосуудын хайрын түүх олон нийтийн сүлжээнд алдаршиж, маш олон хүн тэдэнд аз жаргал хүссэн байна.

Тэдний хуримын зураг. CNN

Питер, Лиса нар. CNN

Эх сурвалж: CNN