АНУ-д өнгөрсөн тавдугаар сард нас барсан хүмүүсийн дийлэнх нь вакцинд хамрагдаагүй байжээ

АНУ-д өнгөрсөн тавдугаар сард нас барсан хүмүүсийн дийлэнх нь вакцинд хамрагдаагүй байжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны Ковид 19-ийн асуудлыг хариуцсан зөвлөх Энди Славиттийн мэдэгдсэнээр, өнгөрсөн тувдугаар сард Ковидийн халдвараар нас барсан Америкчуудын дийлэнх буюу 98-99 хувь нь огт вакцинд хамрагдаагүй байжээ.

Тодруулбал, өнгөрсөн сард Америкд нийт 18 мянган хүн коронавирусын улмаас нас барсан бол 0.8 хувь буюу 150 хүн нь л вакциндаа бүрэн хамрагдсан байжээ. Үлдсэн хүмүүс вакцинд огт хамрагдаагүй байсан бөгөөд энэ талаарх судалгааг “Associated Press” гаргасан байна. Тухайн үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 853 мянган хүний 0.1 хувь буюу 1200 нь л вакцины бүрэн тунгаа хийлгэсэн ба Энэ талаар тус улсын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошель Валенский, “Вакцин бол нас барах эрсдэлээс хамгаалах бүрэн чадвартай” гэсэн байна. 

Эх сурвалж: APNews