Тайваньд гурван хоногийн дотор “АстраЗенека” вакциныг хийлгэсэн 29 хүн нас баржээ

Тайваньд гурван хоногийн дотор “АстраЗенека” вакциныг хийлгэсэн 29 хүн нас баржээ

Өнгөрсөн долоо хоногт Япон улс Тайвань болон Вьетнам руу “АстраЗенека” вакцины хоёр сая тунг хандивын хүрээнд илгээсэн юм. Вакцин хүлээн авснаас хоёр хоногийн дараа Тайван улс “АстраЗенека” вакцинаар иргэдээ дархлаажуулж эхэлсэн боловч нэг өдрийн дотор 13 хүн нас баржээ. Нас барсан иргэд бүгд тус вакцины эхний тунг хийлгэсэн байв.  

Үүнээс мөн нэг хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гарагийн байдлаар “АстраЗенека” вакцин хийлгэсний дараа нас барсан хүний тоо 29-д хүрчээ. Нас барагсдын ихэнх нь 60-90 насны архаг хууч өвтэй иргэн байсан аж.

Дэлхийн томоохон орнууд өнгөрсөн гуравдугаар сард “АстраЗенека” вакциныг цусны бүлэгнэлт үүсгэж байна гэсэн шалтгаанаар хэрэглэхээ зогсоосон. Удалгүй ДЭМБ болон Европын эмийн агентлаг тус “вакцины үр нөлөө эрсдэлээс дээгүүр” хэмээн үнэлсний дараа улс орнууд вакцинжуулалтаа хэвийн үргэлжлүүл эхэлсэн юм. Гэсэн ч зарим орон бүрмөсөн татгалзаад байна. Тухайлбал, Канад улс өнгөрсөн пүрэв гарагт/2021.06.24/ цусны бүлэгнэлт үүсэх эрсдэлээс сэргийлж “АстраЗенека” вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүст хоёр дахь тунгаар “Pfizer”-ийн вакциныг санал болгож эхэлжээ.

Хэдий Тайванийн эрх баригчид нас баралтыг вакцинтай холбоогүй хэмээн тайлбарлаж буй ч иргэд ихээхэн айдаст автаад байгаа юм. Мөн Тайванийн цахим сүлжээнд “Япон улс эргэлзээтэй вакцинаа бидэнд “шахаж” байна” гэсэн сэтгэгдлийг маш олон хүн бичиж байгаа аж.

Эх сурвалж: Globaltimes

 

 

 




Өнөөдөр бич өдөр

12 минутын өмнө