Чехийн Ерөнхийлөгч “трансжендерүүд бол жигшүүр” гэж хэлэн шүүмжлэлд өртөв

Чехийн Ерөнхийлөгч “трансжендерүүд бол жигшүүр” гэж хэлэн шүүмжлэлд өртөв

Чехийн Ерөнхийлөгч Милош Земан Ням гарагт/2021.06.27/ Унгарын маргаан дагуулж буй шинэ хуулийн хэлэлцүүлгийн үеэр “трансжендер хүмүүсийг жигшүүрт” гэж нэрлэсэн нь шүүмжлэл дагуулаад байна.

Унгар улс ижил хүйстнүүд болон хүйс шилжүүлэх мэс засал хийлгэсэн хүмүүсийг "хүний төрөлхөөс заяасан чиг баримжаанаас гажсан" гэж үзэж, бүх төрлийн боловсролын үйлчилгээ авахыг хориглосон хууль баталсан. Энэ нь Европын холбооны бусад гишүүн орны “ширүүн” шүүмжлэлийг дагуулсан юм.

Харин Чехийн Ерөнхийлөгч Милош Земан “ЕХ-ны гишүүн орнуудыг нэг нэгнийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь улс төрийн бүдүүлэг алдаа” хэмээн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаныг өмөөрөв. Тэрбээр "Би Виктор Орбантай санал нийлэхгүй байх шалтгааныг олж харахгүй байна. Би ижил хүйстэн, лесбиян гэх мэт зүйлсийг ойлгож чадна. Гэхдээ би хэнийг огт ойлгодоггүйг та мэдэх үү. Трансжендер хүмүүс. Трансжендерүүд миний хувьд жигшүүртэй хүмүүс” гэжээ.

Унгарын “ялгаварлан” гадуурхсан хууль олон орны анхааралд оров. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен өнгөрсөн долоо хоногт уг хуулийн төслийг "илт" ялгаварлан гадуурхсан гэж буруушааж, "Энэ нь Европын Холбооны бүх үнэт зүйл, үндсэн үнэт зүйлтэй харшлах болно” гэв.

Эх сурвалж: CNN