Канадад 46,1 хэм хүрч халжээ

Канадад 46,1 хэм хүрч халжээ

Канадын баруун мужид орших Литтон хэмээх хотод өчигдөр/2021.6.27/ 46.1 хэм хүрч халжээ. Энэ нь ойрын 84 жилд тохиогоогүй их халуун юм. Хамгийн сүүлд 1937 онд тус улсын Саскачев мужид 45 хэм хүрч халж байсан түүхтэй.

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын баруун хойд хэсэг, Канадын нутгаар хэт халалт үргэлжилж байна.

АНУ-ын Үндэсний цаг уурын алба Вашингтон, Орегон, Калифорни, Айдахо мужуудад хэт халж иргэдийн “амь насанд нөлөөлж болзошгүй түвшинд” хүрэх талаар сэрэмжлүүлэг  гаргаад байгаа юм. Улмаар зарим хотод сэрүүцэх хөргүүр бүхий танхим нээж иргэдийг хүлээн авч байгаа аж.  

Эх сурвалж: Guardian




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө