Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар уулзаж УИХ-ын 99 гишүүнтэй болох талаар ярилцаж байна

Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар уулзаж УИХ-ын 99 гишүүнтэй болох талаар ярилцаж байна

Энэ долоо хоногийн даваа гаригт МАН-ын бүлэг хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр санал нэгдээд Төрийн байгуулалтын байнгын хороо төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг өнөөдөр хуралдах УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байсан ч МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдэхгүй байгаа тул ээлжит бус хуралдаанд гацаанд ороод байна.

Тэгвэл яг одоо Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар уулзаж “УИХ-ын 108 гишүүн 5 жилийн хугацаатай” сонгогддог болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өөрчилж 99 гишүүн 5 жилийн хугацаатай болгох тухай уулзаж, ярилцаж байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.

Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцээр хийнэ гэж дуудуулжээ.

УИХ-ын 99 гишүүн, 5 жилийн хугацаатай болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг та дэмжиж байна уу?

Нийт: 0 саналтай